ORSA — САНХҮҮГИЙН БАТАЛГААТ ХАМГААЛАЛТ
2025-12-12
Амар Даатгал ХХК олон улсын ORSA системийг хэрэгжүүлэн санхүүгийн тогтвортой байдлаа баталгаажуулж, харилцагчийн нөхөн төлбөрийн найдвартай байдлыг хангаж байна. Бид ORSA буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрсдэлийн удирдлага, төлбөрийн чадварын үнэлгээний системийг хэрэгжүүлж, компанийн санхүүгийн тогтвортой байдал, нөхөн төлбөрийн баталгааг тасралтгүй сайжруулж байна. Бид хууль, эрх зүйн нийцлийн хүрээнд эрсдэлийн удирдлагын ORSA (Own Risk and Solvency Assessment) хөтөлбөр буюу өөрийн эрсдэл болон төлбөрийн чадвараа үнэлэх аргачлалыг 2019 оноос нэвтрүүлж эхлээд байна. Энэхүү хөтөлбөр нь бид өөрийн дотоод болон гадаад хүчин зүйл тус бүрээр эрсдэлүүдийг таних, хэмжих, хянах, удирдах цогц аргачлал бөгөөд тухайн даатгалын компанийг бүтнээр нь тольдон харах томруулдаг шил гэж ойлгож болно. ORSA-г хэрэгжүүлснээр Бизнесийн үйл ажиллагаанд учирч болох эрсдэлийн онцлог, цар хүрээ, харилцан хамааралтай шинж чанарыг тодорхойлох хамгийн тохиромжтой аргачлал учраас эрсдэлийн удирдлагын үйл явцыг ил тод болгох, эрсдэлээ хянах болон бууруулахад илүү хялбар болсон. Олон улсын туршлагаар даатгалын компаниуд эрсдэлээ хэрхэн удирдаж байгаагаа даатгуулагчид ил тод тайлагнахыг шаарддаг бөгөөд энэхүү жишгээр Амар Даатгал нь ORSA хөтөлбөрийг нэвтрүүлснээр харилцагч, даатгуулагчдынхаа эрсдэлийг хэрхэн хүлээн авч, удирдаж буйгаа нээлттэй мэдээлжээ. Амар Даатгал компани нь Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 558-р тогтоолын дагуу Өөрийн эрсдэл болон төлбөрийн чадвараа үнэлгээний тайлан боловсруулж жил бүр Санхүүгийн Зохицуулах хороо болон харилцагч байгууллага, иргэд, хувьцаа эзэмшигчдэдээ маш ойлгомжтойгоор өөрийн эрсдэлийн үнэлгээгээ тайлагнан ажиллаж байна. эх сурвалж: https://www.solvencyiisolutions.com/orsa/
ISO/IEC 27001:2022 Мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандартыг нэвтрүүлж эхэллээ.
2025-11-14
“Амар Даатгал” ХХК харилцагчийн мэдээллийн нууцлалыг хамгаалах зорилгоор мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO/IEC 27001:2022 стандартыг нэвтрүүлж эхэллээ. Мэдээллийн аюулгүй байдлын бодлого: Мэдээллийн аюулгүй байдлын бодлогын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг ISO/IEC 27001:2022 стандартын дагуу боловсруулсан журам, заавраар зохицуулах; Компанийн Мэдээллийн аюулгүй байдлын бодлогын үйл ажиллагаа нь Монгол Улсын Кибер аюулгүй байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Даатгалын тухай хууль болон холбогдох бусад хууль, дүрэм журам, олон улсын стандартад нийцсэн байна; Даатгуулагч иргэн, байгууллага, гуравдагч этгээдтэй хамтран ажиллахдаа мэдээллийн аюулгүй байдал, кибер аюулгүй байдлыг хангаж ажиллах; Даатгуулагч иргэн, байгууллага, гуравдагч этгээдийн мэдээллийн нууцыг хамгаалж ажиллах; Мэдээлэл, мэдээллийн систем, дэд бүтэц, программ хангамж, мэдээллийн сүлжээ, түүнчлэн мэдээлэл боловсруулах үндсэн систем, өгөгдлийн сан зэрэгт нууцлал, бүрэн бүтэн болон хүртээмжтэй байдалд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох зорилгоор эрсдэлийн үнэлгээг тогтмол хугацаанд хийх; Даатгуулагч иргэн, байгууллага, гуравдагч этгээдийн хүлээлт, итгэлцэл, сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд бүтээгдэхүүн үйлчилгээ, коор систем, дэд бүтцийн хэвийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллах; Мэдээллийн аюулгүй байдлын бодлогын эрсдэлийг бууруулахын тулд олон улсын стандартыг компанийн онцлогт тохируулан оновчтой нэвтрүүлэх; https://www.iso.org/standard/27001
Хамтран ажиллагч байгууллага
2025-11-14
Бидний урилгаар манай хамтрагч байгууллага, Арабын Нэгдсэн Эмират Улсын тэргүүлэгч давхар даатгалын брокер Kay International AMEA Limited-ийн төлөөлөл Монгол Улсад зочлон ирлээ. Айлчлалын үеэр бид байгууллагын даатгалын харилцагчдад үзүүлэх үйлчилгээг сайжруулах, хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх, мөн Монголын даатгалын зах зээлд олон улсын жишиг стандарт, шинэлэг шийдлийг нутагшуулах талаар санал солилцов.