
“Амар Даатгал” ХХК мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO/IEC 27001:2022 стандартыг нэвтрүүлж эхэллээ.
Мэдээллийн аюулгүй байдлын бодлого:
- Мэдээллийн аюулгүй байдлын бодлогын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг ISO/IEC 27001:2022 стандартын дагуу боловсруулсан журам, заавраар зохицуулах;
- Компанийн Мэдээллийн аюулгүй байдлын бодлогын үйл ажиллагаа нь Монгол Улсын Кибер аюулгүй байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Даатгалын тухай хууль болон холбогдох бусад хууль, дүрэм журам, олон улсын стандартад нийцсэн байна;
- Даатгуулагч иргэн, байгууллага, гуравдагч этгээдтэй хамтран ажиллахдаа мэдээллийн аюулгүй байдал, кибер аюулгүй байдлыг хангаж ажиллах;
- Даатгуулагч иргэн, байгууллага, гуравдагч этгээдийн мэдээллийн нууцыг хамгаалж ажиллах;
- Мэдээлэл, мэдээллийн систем, дэд бүтэц, программ хангамж, мэдээллийн сүлжээ, түүнчлэн мэдээлэл боловсруулах үндсэн систем, өгөгдлийн сан зэрэгт нууцлал, бүрэн бүтэн болон хүртээмжтэй байдалд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох зорилгоор эрсдэлийн үнэлгээг тогтмол хугацаанд хийх;
- Даатгуулагч иргэн, байгууллага, гуравдагч этгээдийн хүлээлт, итгэлцэл, сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд бүтээгдэхүүн үйлчилгээ, коор систем, дэд бүтцийн хэвийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллах;
- Мэдээллийн аюулгүй байдлын бодлогын эрсдэлийг бууруулахын тулд олон улсын стандартыг компанийн онцлогт тохируулан оновчтой нэвтрүүлэх;



