Монгол · English

Гадаад аяллын даатгал

Гадаад аяллын үеэр тохиолдож болох гэнэтийн осол, өвчин болон бусад эрсдэлээс таныг хамгаалж, аяллыг тань тайван, аюулгүй болгож өгдөг даатгалын үйлчилгээ. Та Амар даатгалын чатботоор дамжуулан зайнаас хурдан бөгөөд хялбар даатгуулах боломжтой.

Гэнэтийн ослын даатгал

Энэхүү даатгал нь урьдчилан таамаглах боломжгүй гэнэтийн ослын үед таныг санхүүгийн эрсдэлээс хамгаална.

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал

Жолооч та албан журмын даатгалд даатгуулснаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд даатгалын компани таны өмнөөс бусдад учруулсан хохирлыг барагдуулна.

Тээврийн хэрэгслийн даатгал

Бүх төрлийн суудлын автомашинд тохирсон хамгаалтаас сонгож санаа АМАР жолоод

Дотоод аяллын даатгал

Даатгуулаад ямар ч эрсдэлд сэтгэл АМАР аялаарай 🤩 Эрүүл мэндэд учрах эрсдэлээс үүдэх санхүүгийн хохирлоос хамгаална.
Бид юу хийдэг вэ?
Компанийн танилцуулга
Амар Даатгал ХХК нь даатгалын салбарт 22 жил үйл ажиллагаа явуулж буй итгэл даахуйц, туршлагатай компани юм. Мэргэжлийн, туршлагатай баг хамт олныхоо ачаар бид үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээсэн. Бид иргэд болон байгууллагуудад зориулсан олон төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг санал болгодог бөгөөд дижитал платформуудаар дамжуулан түргэн шуурхай, даатгуулагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын үйлчилгээг хүргэхийг зорьдог.