“Даатгагчийн баталгаа” нь иргэн, аж ахуйн нэгж байгууллага гэрээгээр хүлээсэн үүргээ даатгалын компанид шилжүүлж, даатгалын компани нь гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлбөр төлөх баталгаа гаргахыг хэлнэ.
Даатгагчийн баталгааны давуу тал
- Иргэд, АНН-үүдийн санхүүгийн үйлчилгээний зардал буурч, үйлчилгээг илүү амар хялбар байдлаар авах;
- Даатгалын салбарт шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болсноор салбарын эрэлт, нийлүүлэлт, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлага, санхүүгийн чадамжийг дээшлүүлэх;
- Иргэдийн ипотекийн зээлд хамрагдалтыг нэмэгдүүлэх;
- ААН, ЖДҮ эрхлэгчид тендерт оролцохдоо даатгагчийн баталгааг ашиглах;
- Санхүүгийн салбар өргөжин тэлэх, мөнгөн урсгалын эргэлтийг нэмэгдүүлэх, олон тулгуурт санхүүгийн зах зээлийг дэмжих зэрэг давуу талуудтай.
Баталгааны төрөл
- Тендерийн баталгаа
- Урьдчилгаа төлбөрийн баталгаа
- Гүйцэтгэлийн баталгаа
- Ипотекийн зээлийн урьдчилгаа
- Төлбөрийн баталгаа
- Хуулиар хориглоогүй бусад баталгаа
- Даатгагчийн баталгаа гаргахад бүрдүүлэх материалууд
Өргөдлийн маягт
- Өргөдлийн маягт
- Аудитлагдсан бланс тайлан сүүлийн 3 жилээр
- Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ
- Компани гэрчилгээ
- Тендерийн урилга
- Ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн ажлын тайлан
- Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа
- Баталгаа гаргуулах хүсэлт



