Монгол · English

Түгээмэл асуулт хариулт

 

  • Бүх төрлийн эд хөрөнгийн даатгал

Бид таны автомашин, гэр, хашаа байшин, зуслангийн байшин, орон сууц, бүх төрлийн барилга, байгууламж, тоног төхөөрөмж бүхий л үнэ цэнтэй хөрөнгүүдийг түүнд учирч болзошгүй эрсдэлээс санхүүгийн хувьд хамгаалах бөгөөд гэнэтийн эрсдэл учирсан нөхцөлд нөхөн төлбөрийг найдвартай олгож ажилладаг. Хэрэв та даатгуулахыг хүсвэл даатгалын санал авах хэсэгт байрлах хэсэгт мэдээллээ үлдээнэ үү.

  • Нөхөн төлбөр хэрхэн авах вэ?

Таны даатгуулсан бүтээгдэхүүний хэлбэрээс хамаарч таны нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал өөр өөр байх тул та манай нөхөн төлбөр хэсэгт зочлон дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.

  • Эрүүл мэндийн даатгалыг хэрхэн ашиглах вэ?

Өвчин хэлж биш хийсэж ирдэг тул танд гэнэтийн эмнэлэг, эмчилгээний зардал гарах үед танд манай эрүүл мэндийн даатгал туслах болно. Манай эрүүл мэндийн даатгал эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгээс эхлээд танд ямар нэгэн зовуурь илэрч эмчид үзүүлэх үзлэгийн төлбөр, эм тарианы зардал гээд бүхий л хэрэгцээт зардлыг нөхөн төлөхөөр загварчлагдсан бөгөөд бүр цаашлаад хэвтэн эмчлүүлэх шаардлага үүссэн үед үйлчлэх юм. Та хэрэв эрүүл мэндийн даатгалд хамрагдсан бол эмчилгээ, үйлчилгээний зардлын баримтаараа баталгаажуулж нөхөн төлбөрөө авах боломжтойг санаарай. Нөхөн төлбөрийн материалын дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

  • Даатгалын үнэлгээ гэж юу вэ?

Даатгалын гэрээгээр даатгуулагчийн авч болох нөхөн төлбөрийн дээд хэмжээ юм. Энэ нь хөрөнгийн хувьд ихэвчлэн тухайн хөрөнгийн зах зээлийн үнэлгээгээр тогтоогддог бол эрүүл мэнд болон хариуцлагын төрлийн даатгалын хувьд даатгагч даатгуулагч нар харилцан тохиролцож тогтоодог.

  • Даатгалын хураамж гэж юу вэ?

Нэг талаас та бидэнд эрсдэлээ шилжүүлж, гэрээний хугацаанд бид танд эрсдэл учирсан нөхцөлд нөхөн төлбөр олгох үүрэг хүлээдэг бол нөгөө талаас бид таны эрсдэлийг тодорхой хураамжтайгаар шилжүүлж авдаг. Өөрөөр хэлбэл даатгуулагч даатгалын зүйлээ даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөрийг хэлнэ.

  • Жолоочийн хариуцлагын даатгалд хэдэн хүн даатгуулж болох вэ?

Жолоочийн даатгалын тухай хуулиар автотээврийн хэрэгслийн өмчлөгч болон C, D ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох жолооч болон мэргэшсэн жолооч заавал даатгуулна гэж заасан байдгаас тус гэрээнд хэдэн хүн даатгуулах боломжтой талаар дурдсан зүйл байхгүй бөгөөд хэрэв тухайн тээврийн хэрэгслийг жолоодох жолооч нарын мэдээлэл даатгуулах үед байгаа л бол та бүгдийг нь тус машины гэрээнд оруулж даатгуулах боломжтой. Гэвч илүү амар сонголт нь та жолоочийн тоогоо хязгаарлахгүйгээр ч даатгуулж болно.

Бид юу хийдэг вэ?
Компанийн танилцуулга
Амар Даатгал ХХК нь даатгалын салбарт 22 жил үйл ажиллагаа явуулж буй итгэл даахуйц, туршлагатай компани юм. Мэргэжлийн, туршлагатай баг хамт олныхоо ачаар бид үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээсэн. Бид иргэд болон байгууллагуудад зориулсан олон төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг санал болгодог бөгөөд дижитал платформуудаар дамжуулан түргэн шуурхай, даатгуулагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын үйлчилгээг хүргэхийг зорьдог.