Монгол · English

ISO/IEC 27001:2022 - ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЭВ

“Амар даатгал” ХХК нь харилцагчийнхаа мэдээллийн нууцлалыг чандлан хамгаалж, ISO/IEC 27001:2022 олон улсын стандартыг бүрэн нэвтрүүллээ.

ОНЛАЙН ДААТГАЛ-ЦАХИМААР ДААТГУУЛ

Амар Даатгалын ухаалаг онлайнаар дамжуулан та өөртөө болон бизнесдээ тохирсон даатгалын үйлчилгээг хялбархан сонгож,даатгуулаад хураамжаа 4-өөс 6 хувааж төлөөрөй.

ORSA — САНХҮҮГИЙН БАТАЛГААТ ХАМГААЛАЛТ

Амар Даатгал ХХК олон улсын ORSA системийг хэрэгжүүлэн санхүүгийн тогтвортой байдлаа баталгаажуулж, харилцагчийн нөхөн төлбөрийн найдвартай байдлыг хангаж байна.

ДАВХАР ДААТГАЛЫН БОДЛОГО

Бид харилцагчид учирч болзошгүй эрсдэлийг өөрсдийн хөрөнгө, нөөц сангаар баталгаажуулан хамгаалахаас гадна өөрсдийн зардлаар дахин олон улс болон дотоодын давхар даатгалын компаниудад багцаар нь даатгуулж харилцагчийн өмнө хүлээх үүрэг, найдвартай байдлыг улам бататгадаг.

АМАР ДААТГАЛ 2026 ОНЫ I УЛИРАЛД 1.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ДААТГАГЧИЙН БАТАЛГАА ГАРГАЛАА

Бид 2026 оны I улиралд нийт 1.1 тэрбум төгрөгийн дүн бүхий даатгагчийн баталгааг харилцагч байгууллагууддаа амжилттай гаргалаа. Энэхүү үзүүлэлт нь манай байгууллагын санхүүгийн чадавх, найдвартай байдлыг илтгэхээс гадна хамтран ажиллагч талуудын итгэлцлийг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна. Даатгагчийн баталгаа нь бизнесийн үйл ажиллагаанд үүсэж болзошгүй санхүүгийн эрсдэлийг бууруулах, гэрээний үүргийн биелэлтийг хангах чухал хэрэгсэл болдог. Иймд бид харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, шуурхай бөгөөд уян хатан үйлчилгээ үзүүлэх замаар тэдний бизнесийн тогтвортой өсөлтийг дэмжихэд онцгой анхаарч ажиллаж байна.
Бид юу хийдэг вэ?
Компанийн танилцуулга
Амар Даатгал ХХК нь даатгалын салбарт 22 жил үйл ажиллагаа явуулж буй итгэл даахуйц, туршлагатай компани юм. Мэргэжлийн, туршлагатай баг хамт олныхоо ачаар бид үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээсэн. Бид иргэд болон байгууллагуудад зориулсан олон төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг санал болгодог бөгөөд дижитал платформуудаар дамжуулан түргэн шуурхай, даатгуулагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын үйлчилгээг хүргэхийг зорьдог.