Амар Даатгал ХХК олон улсын ORSA системийг хэрэгжүүлэн санхүүгийн тогтвортой байдлаа баталгаажуулж, харилцагчийн нөхөн төлбөрийн найдвартай байдлыг хангаж байна.
Бид ORSA буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрсдэлийн удирдлага, төлбөрийн чадварын үнэлгээний системийг хэрэгжүүлж, компанийн санхүүгийн тогтвортой байдал, нөхөн төлбөрийн баталгааг тасралтгүй сайжруулж байна.
Бид хууль, эрх зүйн нийцлийн хүрээнд эрсдэлийн удирдлагын ORSA (Own Risk and Solvency Assessment) хөтөлбөр буюу өөрийн эрсдэл болон төлбөрийн чадвараа үнэлэх аргачлалыг 2019 оноос нэвтрүүлж эхлээд байна. Энэхүү хөтөлбөр нь бид өөрийн дотоод болон гадаад хүчин зүйл тус бүрээр эрсдэлүүдийг таних, хэмжих, хянах, удирдах цогц аргачлал бөгөөд тухайн даатгалын компанийг бүтнээр нь тольдон харах томруулдаг шил гэж ойлгож болно. ORSA-г хэрэгжүүлснээр Бизнесийн үйл ажиллагаанд учирч болох эрсдэлийн онцлог, цар хүрээ, харилцан хамааралтай шинж чанарыг тодорхойлох хамгийн тохиромжтой аргачлал учраас эрсдэлийн удирдлагын үйл явцыг ил тод болгох, эрсдэлээ хянах болон бууруулахад илүү хялбар болсон. Олон улсын туршлагаар даатгалын компаниуд эрсдэлээ хэрхэн удирдаж байгаагаа даатгуулагчид ил тод тайлагнахыг шаарддаг бөгөөд энэхүү жишгээр Амар Даатгал нь ORSA хөтөлбөрийг нэвтрүүлснээр харилцагч, даатгуулагчдынхаа эрсдэлийг хэрхэн хүлээн авч, удирдаж буйгаа нээлттэй мэдээлжээ.
Амар Даатгал компани нь Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 558-р тогтоолын дагуу Өөрийн эрсдэл болон төлбөрийн чадвараа үнэлгээний тайлан боловсруулж жил бүр Санхүүгийн Зохицуулах хороо болон харилцагч байгууллага, иргэд, хувьцаа эзэмшигчдэдээ маш ойлгомжтойгоор өөрийн эрсдэлийн үнэлгээгээ тайлагнан ажиллаж байна.
эх сурвалж: https://www.solvencyiisolutions.com/orsa/



