|
АМАР ДААТГАЛ ХХК-ийн ҮНЭТ ЗҮЙЛС Манай байгууллагын үнэт зүйлсийн нэг бол бидний харилцагч юм. Иймдээ ч бид харилцагч бүрдээ хэрэгцээ шаардлагад нь нийцсэн, амьдралд ойрхон, шинэлэг даатгалын бүтээгдэхүүнийг хөгжүүлж хүргэх, үйлчилгээг хүртээмжтэй, хялбар хийгээд дэвшилтэт байлгахыг үргэлж зорин ажилладаг. |
|
![]() |
|
|
|
БИД ЮУНД ИТГЭДЭГ ВЭ? Хүмүүн бидэнд бие биенээ энэрэн нигүүлсэх, хайрлан халамжлах зөн совин, аюул ослоос хамгаалах, амьдралын сорилтуудыг хамтдаа туулах заяагдмал гайхамшигт чанар бий. Эдгээр чанар нь итгэл дээр суурилсан даатгалын үйлчилгээ мэндлэх үндэс болсон бөгөөд, даатгалын үндсэн зарчим бол Даатгалын бүтээгдэхүүн нь харилцагчийн итгэл, бидний амлалт. Тиймээс бид итгэл дээр суурилж хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл болох хүний амь нас, эрүүл мэнд, гэр бүл, өмч хөрөнгийг хамгаалахын төлөө ажилладаг. |


















