Монгол · English

Байгууллагын даатгал

Ачаа тээврийн салбар

Бид юу даатгах вэ?

Амар даатгал нь ачаа тээврийн салбарын онцлогт тохирсон даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээгээр таны бизнесийг хамгаалж, санхүүгийн тогтвортой байдлыг баталгаажуулна. Таны ачаа, тээвэрлэлтийн аюулгүй байдал, найдвартай байдалд бид анхаарч, ирээдүйд хөгжил дэвшилд хүрэхэд тань туслах болно.

Яагаад Амар даатгал гэж

УЯН ХАТАН НӨХЦӨЛ — Бид эрсдэлийг мэргэжлийн өндөр түвшинд, бодитойгоор үнэлж, эрсдэлийн хэмжээ, хүчин зүйлсэд суурилсан, зөвхөн тухайн байгууллагад зориулсан даатгалын хураамж, гэрээний нөхцөлийг санал болгодог.

Бид юунд итгэдэг вэ

ИТГЭЛ — Хүмүүн бидэнд бие биенээ хайрлан халамжлах, аюул ослоос хамгаалах, амьдралын сорилтыг хамтдаа даван туулах төрөлх чанар бий. Энэ гайхамшигт чанар нь даатгалын үйлчилгээний үндэс суурь юм.

Бидний бүтээх үнэт зүйлс

ТҮНШЛЭЛ — Бид зөвхөн эрсдэл учирсан хойно нөхөн төлбөр олгох бус, даатгуулагчиддаа хамгийн үр ашигтай даатгалын хувилбарыг сонгож, зөв удирдахад нь байнга дэмжлэг үзүүлэх хамтрагч, зөвлөгч нь байна.

Бид юу хийдэг вэ?
Компанийн танилцуулга
Амар Даатгал ХХК нь даатгалын салбарт 22 жил үйл ажиллагаа явуулж буй итгэл даахуйц, туршлагатай компани юм. Мэргэжлийн, туршлагатай баг хамт олныхоо ачаар бид үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээсэн. Бид иргэд болон байгууллагуудад зориулсан олон төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг санал болгодог бөгөөд дижитал платформуудаар дамжуулан түргэн шуурхай, даатгуулагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын үйлчилгээг хүргэхийг зорьдог.