Ачаа тээврийн салбар

Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгал

Ачаа, даацын том оврын тээврийн хэрэгслийг эрсдэлээс хамгаална.

Бүх бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүний танилцуулга

Даатгуулагчийн эзэмшил, өмчлөлд байгаа уул уурхай, зам гүүр, барилга угсралт, ачаа тээврийн гэх мэт үйл ажиллагаандаа ашигладаг C; E ангиллын тээврийн хэрэгсэлд аюул, аваар ослын улмаас учирсан хохирлыг барагдуулж нөхөн төлөх зорилготой даатгал юм. /Чирэгч толгой, Чиргүүл, Ёмкость зэрэг тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүнд багтах хөрөнгүүд хамгаалагддаг./

Даатгалын хамгаалалт

Зам тээврийн хөдөлгөөний үеийн

Тээврийн хэрэгслийн хөдөлгүүр ажиллан замын хөдөлгөөнд оролцож байх үед даатгалын тохиолдол болох болзол бүрдэн, хохирол учрахыг.

Галын болон тэсрэлт дэлбэрэлтийн эрсдэл

Гал - даатгуулагч болон зөвшөөрөгдсөн этгээдийн үйлдлээс хамааралгүйгээр гадны нөлөөллөөс үүдэн даатгалын зүйлийн материалын шинж чанар, хэлбэр хэмжээг өөрчлөхүйц дулааны үйлчлэл явагдах, дөл авалцахыг; Дэлбэрэлт - даатгуулагч болон зөвшөөрөгдсөн этгээдээс хамааралгүйгээр гадны нөлөөллөөс үүдэн хий болон агаарын огцом тэлэх үйл явцыг.

Байгалийн эрсдэл

Бороо, цас, мөндөр, шуурга, үер, ой хээрийн түймэр, аянга цахилгаан гэх мэт байгалийн эрсдэлийн улмаас бараа материалд учирсан хохирол.

Хулгай дээрмийн эрсдэл

Хулгай - гуравдагч этгээд шунахайн сэдлээр даатгалын зүйлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн нууц, далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг; Дээрэм - гуравдагч этгээд даатгуулагчийн биед хүч хэрэглэж эсвэл хүч хэрэглэхээр заналхийлж даатгалын зүйлийг бүхэлд нь булаан авахыг.

Зориулалтын зогсоолд байрлуулсан үеийн

Зам тээврийн хөдөлгөөнд саад учруулсан, орц гарц, замын хөдөлгөөний дүрэм, заалт зөрчсөнөөс бусад тохиолдолд хохирол учрахыг.

Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн эрсдэл

Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй гаргасан алдаа, үйлдлийн улмаас бараа материалд учирсан хохирол.

Бидний тухай

Амар Даатгал ХХК нь даатгалын салбарт 23 жил үйл ажиллагаа явуулж буй итгэл даахуйц, туршлагатай компани юм. Мэргэжлийн, туршлагатай баг хамт олныхоо ачаар бид үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээсэн. Бид иргэд болон байгууллагуудад зориулсан олон төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг санал болгодог бөгөөд дижитал платформуудаар дамжуулан түргэн шуурхай, даатгуулагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын үйлчилгээг хүргэхийг зорьдог.