Гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах даатгал.
"Даатгагчийн баталгаа" нь иргэн, аж ахуйн нэгж байгууллага гэрээгээр хүлээсэн үүргээ даатгалын компанид шилжүүлж, даатгалын компани нь гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлбөр төлөх баталгаа гаргахыг хэлнэ.
Амар Даатгал ХХК нь даатгалын салбарт 23 жил үйл ажиллагаа явуулж буй итгэл даахуйц, туршлагатай компани юм. Мэргэжлийн, туршлагатай баг хамт олныхоо ачаар бид үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээсэн. Бид иргэд болон байгууллагуудад зориулсан олон төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг санал болгодог бөгөөд дижитал платформуудаар дамжуулан түргэн шуурхай, даатгуулагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын үйлчилгээг хүргэхийг зорьдог.




















