Эрсдэлийн удирдлагын чадавхыг нэмэгдүүлэх, даатгалын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах давхар даатгалын бодлого.
"Амар Даатгал" ХХК нь эрсдэлийн удирдлагын чадавхыг нэмэгдүүлэх, даатгалын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах зорилгоор өөрийн давхар даатгалын бодлого болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн баталдаг "Давхар даатгалын төлөвлөгөө"-ний хүрээнд олон улсын нэр хүнд бүхий давхар даатгагчидтай хамтран ажиллаж байна. Манай компани нийт 12 нэр төрлийн даатгалын бүтээгдэхүүний хүрээнд багцын давхар даатгалын гэрээ байгуулж, даатгалын үйл ажиллагаа явуулдаг.
Жил бүр эрсдэл даах чадамж болон багцын нарийвчилсан шинжилгээ хийсний үндсэн дээр даатгалын хэлбэрийн хамгаалалтын хязгаарыг тогтоодог.
Даатгал бүрт 5-10 тэрбум төгрөгөөс дээш дүнтэй нөхөн төлбөрийг Трийти давхар даатгалд хамруулан төлнө.
Трийти давхар даатгалд хамрагдахгүй өндөр үнэлгээтэй даатгалуудыг факультатив хэлбэрийн давхар даатгалд хамруулдаг.
| Даатгалын бүтээгдэхүүн | Хамгаалалтын хязгаар |
|---|---|
| Хөрөнгийн даатгал | 10,000,000,000₮ |
| Барилга угсралтын ажлын иж бүрэн даатгал | 10,000,000,000₮ |
| Хүнд болон тусгай зориулалтын машин механизм | 7,000,000,000₮ |
| Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгал | 7,000,000,000₮ |
| Тээврийн хэрэгслийн даатгал /B ангиллын/ | 2,800,000,000₮ |
| Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгал | 5,000,000,000₮ |
| Гадаад болон дотоод ачаа тээврийн даатгал | 5,000,000,000₮ |






Амар Даатгал ХХК нь даатгалын салбарт 23 жил үйл ажиллагаа явуулж буй итгэл даахуйц, туршлагатай компани юм. Мэргэжлийн, туршлагатай баг хамт олныхоо ачаар бид үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээсэн. Бид иргэд болон байгууллагуудад зориулсан олон төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг санал болгодог бөгөөд дижитал платформуудаар дамжуулан түргэн шуурхай, даатгуулагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын үйлчилгээг хүргэхийг зорьдог.




















