Амар Даатгал компани нь корпорацын сайн засаглалыг өөрийн үйл ажиллагааны үндэс болгон баримталж, хувьцаа эзэмшигчид болон харилцагчдын итгэлийг бүрдүүлж байна.
Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг компаний хувьд ТУЗ нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан дүрэм, журам, зааврын хүрээнд ажиллаж байна. ТУЗ нь 2025 онд 16 удаа хуралдаж, доор дурдсан чиглэлээр асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж, нийт 35 тогтоолыг баталж гаргасан бөгөөд ТУЗ-өөс гаргасан тогтоолыг гүйцэтгэх удирдлага мөрдөн, хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:
Бид олон улсын стандартад нийцсэн засаглалын зарчмуудыг баримталж, тогтвортой хөгжлийг хангаж байна.
Бүх шийдвэрийг тодорхой үйл явц, журмын дагуу боловсруулж, баталдаг.
Удирдлагын бүх түвшинд хариуцлагыг тодорхой хуваарилж, ил тод байлгадаг.
Ашиг сонирхлын зөрчлийг илрүүлж, удирдах тогтолцоотой.
Санхүү болон үйл ажиллагааны хяналтын сайжруулсан тогтолцоо.
Эрсдэлийг таних, үнэлэх, удирдах цогц систем.
Мэдээллийг цаг тухайд нь, үнэн зөв, бүрэн гүйцэд тайлагнах.
Гол үүрэг хариуцлага:
Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар компанийн эрх барих дээд байгууллага нь Хувьцаа эзэмшигчдийн хурал байх бөгөөд Хувьцаа эзэмшигчдийн хурал нь ээлжит ба ээлжит бус байна.
ТУЗ нь байгууллагын бүхий л шатанд ил тод, үнэнч шударга байдлыг чухалчлан, нээлттэй засаглалыг бий болгохын зэрэгцээ ямар ч нөхцөлд тохирсон алсын хараа, стратеги бүхий бодлогоор үйл ажиллагааг чиглүүлж, дэмжин ажилладаг.
Банк санхүү, даатгалын салбарт 20-оос дээш жилийн туршлагатай, технологийн инновацид чиглэсэн удирдлагын багтай.
20+
Жилийн туршлага
Банк санхүү, даатгалын салбарт
33×
Өсөлт
Сүүлийн 5 жилд орлогын хэмжээ
5.3
Тэрбум төгрөг
Даатгагчийн баталгаа (2025 онд)
100
Компани
Даатгагчийн баталгаа гаргасан







Амар Даатгал ХХК нь даатгалын салбарт 23 жил үйл ажиллагаа явуулж буй итгэл даахуйц, туршлагатай компани юм. Мэргэжлийн, туршлагатай баг хамт олныхоо ачаар бид үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээсэн. Бид иргэд болон байгууллагуудад зориулсан олон төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг санал болгодог бөгөөд дижитал платформуудаар дамжуулан түргэн шуурхай, даатгуулагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын үйлчилгээг хүргэхийг зорьдог.




















