Даатгал, санхүүгийн салбарт 38 жилийн туршлагатай Ашок Кумар Шарма нь Сингапур улсын иргэн бөгөөд бодит үр дүн, тогтвортой хөгжлийг эрхэмлэдэг удирдагч юм.
![]() |
Даатгал, санхүүгийн салбарт 38 жилийн туршлагатай Ашок Кумар Шарма нь Сингапур улсын иргэн бөгөөд бодит үр дүн, тогтвортой хөгжлийг эрхэмлэдэг удирдагч юм. Тэрээр мэргэжлийн даатгалын гэрчилгээтэй, олон улсын даатгалын байгууллагуудтай хамтран ажиллах эрхтэй бөгөөд 2004 оноос “Mutual Insurance Agencies” ХХК-ийг удирдан, байгууллагын өсөлт, итгэлцлийг тасралтгүй бэхжүүлж ирсэн. Түүний ажлын зарчим: Тэрээр компанийн засаглалын ил тод байдал, стратегийн шийдвэр гаргалт, эрсдэлийн удирдлагыг бэхжүүлэх, мөн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад чиглэн ажиллах юм.
|

Монголын даатгалын салбарын спортын их наадам 2025 оны 09-р сарын 23–27-ны өдрүүдэд спортын 5 төрлөөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө!

Бидэнтэй хамтран ажиллаж, үйл ажиллагааг дэмжин ажилладаг байгууллагуудын мэдээлэл.

“Амар Даатгал” ХХК харилцагчийн мэдээллийн нууцлалыг хамгаалах зорилгоор мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO/IEC 27001:2022 стандартыг нэвтрүүлж эхэллээ.
Амар Даатгал ХХК нь даатгалын салбарт 23 жил үйл ажиллагаа явуулж буй итгэл даахуйц, туршлагатай компани юм. Мэргэжлийн, туршлагатай баг хамт олныхоо ачаар бид үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээсэн. Бид иргэд болон байгууллагуудад зориулсан олон төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг санал болгодог бөгөөд дижитал платформуудаар дамжуулан түргэн шуурхай, даатгуулагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын үйлчилгээг хүргэхийг зорьдог.




















