Нөхөн төлбөртэй холбоотой мэдээлэл, шийдвэр болон хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээ.

Сүүлийн 3 жилийн нөхөн төлбөрийн мэдээллээс харахад бид жилд дунджаар 5,001 даатгалын тохиолдлыг шийдвэрлэж, дунджаар 5,819.71 сая төгрөгийн нөхөн төлбөрийг харилцагчдадаа олгосон байна. Энэхүү үзүүлэлт нь компанийн санхүүгийн тогтвортой байдал, төлбөр гүйцэтгэх чадвар болон харилцагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж буйг илэрхийлж байна.
Амар Даатгал ХХК нь цаашид ч харилцагчдынхаа эрх ашгийг хамгаалах, нөхөн төлбөрийг шуурхай шийдвэрлэх зарчмаа баримтлан үйл ажиллагаагаа явуулсаар байх болно.


Монголын даатгалын салбарын спортын их наадам 2025 оны 09-р сарын 23–27-ны өдрүүдэд спортын 5 төрлөөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө!

Бидэнтэй хамтран ажиллаж, үйл ажиллагааг дэмжин ажилладаг байгууллагуудын мэдээлэл.

“Амар Даатгал” ХХК харилцагчийн мэдээллийн нууцлалыг хамгаалах зорилгоор мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO/IEC 27001:2022 стандартыг нэвтрүүлж эхэллээ.
Амар Даатгал ХХК нь даатгалын салбарт 23 жил үйл ажиллагаа явуулж буй итгэл даахуйц, туршлагатай компани юм. Мэргэжлийн, туршлагатай баг хамт олныхоо ачаар бид үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээсэн. Бид иргэд болон байгууллагуудад зориулсан олон төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг санал болгодог бөгөөд дижитал платформуудаар дамжуулан түргэн шуурхай, даатгуулагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын үйлчилгээг хүргэхийг зорьдог.




















