Иргэдийн даатгал

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал

Жолооч та албан журмын даатгалд даатгуулснаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд даатгалын компани таны өмнөөс бусдад учруулсан хохирлыг барагдуулна.

Бүх бүтээгдэхүүн

Даатгалын хамгаалалт

Хамгаалах эрсдэлүүд
Бусдын амь насанд хохирол учруулсан тохиолдол
Бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдол
Бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан тохиолдол

Давуу талууд болон нэмэлт үйлчилгээ

Цахимаар нөхөн төлбөрийн материалыг илгээх

Чатбот, Call center-тэй холбогдож нөхөн төлбөрийн материалыг зайнаас илгээх боломжтой.

Ослын дуудлагын үйлчилгээ

24 цагийн дуудлагын үйлчилгээ. Call center: 1800-2111.

Онлайнаар даатгуулах боломж

Чатбот, Call center-тэй холбогдож даатгалын гэрээг түргэн шуурхай даатгуулах боломжтой.

Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материалын жагсаалт

  1. 1Иргэн таны өргөдөл, таны хууль ёсны төлөөлөгчийн өргөдөл, албан бичиг
  2. 2Даатгалын гэрээ, баталгааны эх хувь
  3. 3Даатгалын тохиолдол болсныг нотлох ТЦА-ны акт, тодорхойлолт (зам тээврийн ослын үед)
  4. 4Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  5. 5Хохирлын хэмжээг тогтоосон хөндлөнгийн эрх бүхий байгууллагын тайлан
  6. 6Даатгагч шаардлагатай гэж үзвэл нэмэлт материалыг шаардаж болно

Та дээрх материалыг бүрдүүлэн дараах сувгуудаар илгээж нөхөн төлбөр авах боломжтой.

Бидний тухай

Амар Даатгал ХХК нь даатгалын салбарт 23 жил үйл ажиллагаа явуулж буй итгэл даахуйц, туршлагатай компани юм. Мэргэжлийн, туршлагатай баг хамт олныхоо ачаар бид үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээсэн. Бид иргэд болон байгууллагуудад зориулсан олон төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг санал болгодог бөгөөд дижитал платформуудаар дамжуулан түргэн шуурхай, даатгуулагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын үйлчилгээг хүргэхийг зорьдог.