Оффис, дэлгүүр, үйлдвэрийн барилга байгууламжийг эрсдэлээс хамгаална.
Бүх бүтээгдэхүүнДаатгуулагчийн эзэмшлийн, өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламжийг даатгалын гэрээнд тусгасан эрсдэлүүдийн улмаас учирч болох хохирлоос үүссэн санхүүгийн хохирлыг нөхөн төлнө.
Сантехникийн ил, далд шугам сүлжээ, холбогдсон эд ангийн гэмтэл, хөлдөлт, техникийн доголдол болон усны хэвийн биш буюу хэт өндөр даралтаас үүдэн даатгалын зүйлд учирсан хохирол.
Гал, түймэр, шаталт, ноцолт, тэсрэлт, дэлбэрэлтийн улмаас бараа материалд учирсан хохирол.
Бороо, цас, мөндөр, шуурга, үер, ой хээрийн түймэр, аянга цахилгаан гэх мэт байгалийн эрсдэлийн улмаас бараа материалд учирсан хохирол.
Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй гаргасан алдаа, үйлдлийн улмаас даатгалын зүйлд учирсан хохирол.
Гуравдагч этгээдийн шунахайн сэдлээр даатгалын зүйлийг хулгайлах, хүч хэрэглэж дээрмийн хэрэг үйлдэж даатгалын зүйлд учруулсан хохирол.
Нэмэлт хамгаалалт.
Амар Даатгал ХХК нь даатгалын салбарт 23 жил үйл ажиллагаа явуулж буй итгэл даахуйц, туршлагатай компани юм. Мэргэжлийн, туршлагатай баг хамт олныхоо ачаар бид үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээсэн. Бид иргэд болон байгууллагуудад зориулсан олон төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг санал болгодог бөгөөд дижитал платформуудаар дамжуулан түргэн шуурхай, даатгуулагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын үйлчилгээг хүргэхийг зорьдог.




















