Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд

Бизнес тасалдлын даатгал

Гэнэтийн осол, гамшгийн улмаас үйл ажиллагаа зогссоноос алдсан ашгийг нөхөн төлнө.

Бүх бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүний танилцуулга

Бизнес тасалдлын даатгал нь гал, түймэр, байгалийн гамшиг зэрэг гэнэтийн ослын улмаас бизнесийн үйл ажиллагаа тасалдсан үед үүсэх санхүүгийн алдагдлыг нөхөн төлөх тусгай даатгалын бүтээгдэхүүн юм.

Даатгалын хамгаалалт

Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн эрсдэл

Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй гаргасан алдаа, үйлдлийн улмаас бараа материалд учирсан хохирол.

Галын болон тэсрэлт дэлбэрэлтийн эрсдэл

Гал, түймэр, шаталт, ноцолт, тэсрэлт, дэлбэрэлтийн улмаас бараа материалд учирсан хохирол.

Байгалийн эрсдэл

Бороо, цас, мөндөр, шуурга, үер, ой хээрийн түймэр, аянга цахилгаан гэх мэт байгалийн эрсдэлийн улмаас бараа материалд учирсан хохирол.

Цахилгааны эрсдэл

Цахилгааны өндөр хүчдэл, хэвийн биш эсхүл хэт хэлбэлзэл, цахилгаан шитийн гэмтэл, гал хамгаалагч, хуваарилагч, тусгаарлагчийн гэмтэл эсхүл доголдол, цахилгаан гүйдлийн шууд бус нөлөөллөөс үүдэлтэй даатгалын зүйлд учирсан хохирол.

Сантехникийн эрсдэл

Сантехникийн ил, далд шугам сүлжээ, холбогдсон эд ангийн гэмтэл, хөлдөлт, техникийн доголдол болон усны хэвийн биш буюу хэт өндөр даралтаас үүдэн даатгалын зүйлд учирсан хохирол.

Бидний тухай

Амар Даатгал ХХК нь даатгалын салбарт 23 жил үйл ажиллагаа явуулж буй итгэл даахуйц, туршлагатай компани юм. Мэргэжлийн, туршлагатай баг хамт олныхоо ачаар бид үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээсэн. Бид иргэд болон байгууллагуудад зориулсан олон төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг санал болгодог бөгөөд дижитал платформуудаар дамжуулан түргэн шуурхай, даатгуулагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын үйлчилгээг хүргэхийг зорьдог.