Худалдаа үйлчилгээний салбар

Түрээслэгчийн хариуцлагын даатгал

Түрээслэсэн байр, тоног төхөөрөмжид учруулсан хохирлын хариуцлагыг хамгаална.

Бүх бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүний танилцуулга

Байгууллагын түрээслэх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа барилга байгууламж, ойр орчмын талбай, дундын өмч, бусдын эд хөрөнгө тухайн байгууллагын үйл ажиллагааны санамсаргүй алдаатай үйлдлээс үүдэн эвдэрч гэмтсэн тохиолдолд даатгагч нөхөн төлөх, сэргээн засварлах зардлыг төлөх ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.

Даатгалын хамгаалалт

Эд хөрөнгөд хохирол учрах эрсдэл

Даатгуулагчийн санамсар болгоомжгүй үйлдэл, санаатай бус үйл ажиллагааны улмаас түрээслэгчийн эд хөрөнгөд хохирол учруулах

Гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд эд хөрөнгөд хохирол

Даатгуулагчийн санамсар болгоомжгүй үйлдэл, санаатай бус үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд эд хөрөнгөд хохирол учруулах

Дундын өмчид хохирол учруулах

Даатгуулагчийн санамсар болгоомжгүй үйлдэл, санаатай бус үйл ажиллагааны улмаас дундын өмчид хохирол учруулах

Бидний тухай

Амар Даатгал ХХК нь даатгалын салбарт 23 жил үйл ажиллагаа явуулж буй итгэл даахуйц, туршлагатай компани юм. Мэргэжлийн, туршлагатай баг хамт олныхоо ачаар бид үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээсэн. Бид иргэд болон байгууллагуудад зориулсан олон төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг санал болгодог бөгөөд дижитал платформуудаар дамжуулан түргэн шуурхай, даатгуулагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын үйлчилгээг хүргэхийг зорьдог.