Дэлгүүр, агуулахын барилга, тоног төхөөрөмжийг эрсдэлээс хамгаална.
Бүх бүтээгдэхүүнДаатгуулагчийн эзэмшлийн, өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламж, электрон тоног төхөөрөмж түүний иж бүрдэл хөрөнгийн хэсгүүдэд даатгалын гэрээнд заагдсан эрсдэлийн улмаас учирч болох материаллаг хохирлыг барагдуулж нөхөн төлбөр олгодог.
Гал, түймэр, шаталт, ноцолт, тэсрэлт, дэлбэрэлтийн улмаас даатгалын зүйлд учирсан хохирол.
Бороо, цас, мөндөр, шуурга, үер, ой хээрийн түймэр, аянга цахилгаан гэх мэт байгалийн эрсдэлийн улмаас даатгалын зүйлд учирсан хохирол.
Сантехникийн ил, далд шугам сүлжээ, холбогдсон эд ангийн гэмтэл, хөлдөлт, техникийн доголдол болон усны хэвийн биш буюу хэт өндөр даралтаас үүдэн даатгалын зүйлд учирсан хохирол.
Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй гаргасан алдаа, үйлдлийн улмаас даатгалын зүйлд учирсан хохирол.
Гуравдагч этгээдийн шунахайн сэдлээр даатгалын зүйлийг хулгайлах, хүч хэрэглэж дээрмийн хэрэг үйлдэж даатгалын зүйлд учруулсан хохирол.
Цахилгааны өндөр хүчдэл, хэвийн биш эсхүл хэт хэлбэлзэл, цахилгаан шитийн гэмтэл, гал хамгаалагч, хуваарилагч, тусгаарлагчийн гэмтэл эсхүл доголдол, цахилгаан гүйдлийн шууд бус нөлөөллөөс үүдэлтэй бараа материалд учирсан хохирол.
Амар Даатгал ХХК нь даатгалын салбарт 23 жил үйл ажиллагаа явуулж буй итгэл даахуйц, туршлагатай компани юм. Мэргэжлийн, туршлагатай баг хамт олныхоо ачаар бид үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээсэн. Бид иргэд болон байгууллагуудад зориулсан олон төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг санал болгодог бөгөөд дижитал платформуудаар дамжуулан түргэн шуурхай, даатгуулагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын үйлчилгээг хүргэхийг зорьдог.




















