Ажилтан ажлын байрандаа осолдсон тохиолдолд ажил олгогчийн хариуцлагыг хамгаална.
Бүх бүтээгдэхүүнБайгууллагын албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа мэргэжлийн онцлогоос шалтгаалан эрсдэлд орсон тохиолдолд нөхөн төлбөрийг ажил олгогчийн өмнөөс төлнө.
Хэрэв даатгуулагчийн ажилтан хөдөлмөрийн чадвар алдсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 125-р зүйлийг үндэслэн нөхөн төлнө.
Ажил үүргээ гүйцэтгэж байх үед буюу ажилтай шууд холбоотойгоор ажилтан гэмтэл авах, нас барах зэрэг ослын тохиолдол.
Гал, түймэр, шаталт, ноцолт, тэсрэлт, дэлбэрэлтийн улмаас бараа материалд учирсан хохирол.
Хорт бодис, хий, уур, тоосонцор, эсвэл химийн бодист богино хугацаанд хордсоноор эрүүл мэндэд нь ноцтой хохирол учрах, улмаар хөдөлмөрийн чадвараа алдах буюу нас барах тохиолдол.
Амар Даатгал ХХК нь даатгалын салбарт 23 жил үйл ажиллагаа явуулж буй итгэл даахуйц, туршлагатай компани юм. Мэргэжлийн, туршлагатай баг хамт олныхоо ачаар бид үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээсэн. Бид иргэд болон байгууллагуудад зориулсан олон төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг санал болгодог бөгөөд дижитал платформуудаар дамжуулан түргэн шуурхай, даатгуулагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын үйлчилгээг хүргэхийг зорьдог.




















