Газрын тос, шатах тослох материал түгээгч борлуулагчдад

Газрын тос, нефть бүтээгдэхүүний даатгал

Хадгалж, тээвэрлэж буй газрын тос, нефть бүтээгдэхүүнийг эрсдэлээс хамгаална.

Бүх бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүний танилцуулга

Газрын тос, нефть бүтээгдэхүүний даатгал нь үйл ажиллагааны үед гарч болох гэнэтийн эрсдэл, хохирлоос урьдчилан сэргийлэх, санхүүгийн хамгаалалтыг бий болгох зорилготой тусгай даатгалын бүтээгдэхүүн. Бид даатгуулагчийн шаардлагад нийцүүлэн нэмэлт эрсдэлийг санал болгож байна.

Даатгалын хамгаалалт

Галын болон тэсрэлт дэлбэрэлтийн эрсдэл

Гал, түймэр, шаталт, ноцолт, тэсрэлт, дэлбэрэлтийн улмаас даатгалын зүйлд учирсан хохирол.

Байгалийн эрсдэл

Бороо, цас, мөндөр, шуурга, үер, ой хээрийн түймэр, аянга цахилгаан гэх мэт байгалийн эрсдэлийн улмаас даатгалын зүйлд учирсан хохирол.

Далд гэмтлийн эрсдэл

Газрын тос, нефть бүтээгдэхүүнийг хадгалах саванд гэнэтийн шинжтэйгээр учирсан далд гэмтэл, хөлдөлт, техникийн доголдол болон газрын тос, нефть бүтээгдэхүүний хэвийн биш буюу хэт өндөр даралтаас үүдэн даатгалын зүйлд учирсан хохирол.

Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл

Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй гаргасан алдаа, үйлдлийн улмаас даатгалын зүйлд учирсан хохирол.

Хулгай, дээрмийн улмаас үүссэн хохирол

Гуравдагч этгээдийн шунахайн сэдлээр даатгалын зүйлийг хулгайлах, хүч хэрэглэж дээрмийн хэрэг үйлдэж даатгалын зүйлд учруулсан хохирол.

Цахилгааны эрсдэл

Цахилгааны өндөр хүчдэл, хэвийн биш эсхүл хэт хэлбэлзэл, цахилгаан шитийн гэмтэл, гал хамгаалагч, хуваарилагч, тусгаарлагчийн гэмтэл эсхүл доголдол, цахилгаан гүйдлийн шууд бус нөлөөллөөс үүдэлтэй бараа материалд учирсан хохирол.

Бидний тухай

Амар Даатгал ХХК нь даатгалын салбарт 23 жил үйл ажиллагаа явуулж буй итгэл даахуйц, туршлагатай компани юм. Мэргэжлийн, туршлагатай баг хамт олныхоо ачаар бид үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээсэн. Бид иргэд болон байгууллагуудад зориулсан олон төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг санал болгодог бөгөөд дижитал платформуудаар дамжуулан түргэн шуурхай, даатгуулагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын үйлчилгээг хүргэхийг зорьдог.