Ажилчид ажлын явцад гэнэтийн ослын улмаас бэртэж гэмтсэн тохиолдолд нөхөн төлнө.
Бүх бүтээгдэхүүнАливаа гэнэтийн ослын улмаас үүдэн таны хөдөлмөрийн чадвар алдагдсан тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдсан хугацаагаар нөхөн олговор өгдөг даатгалын төрөл юм.
Бүх төрлийн тээврийн хэрэгслээр болон явганаар зам тээврийн хөдөлгөөнд оролцох явцдаа осолд өртөх.
Хүчтэй салхи, шороон болон цасан шуурга, аадар бороо, мөндөр, үер, гал түймэр, аянга цахилгаан, газар хөдлөлтийн улмаас үүсэх хөрсний нуралт, гулгалт, цөмрөлт зэрэгт өртөх.
Мал, гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтан, хорхой шавжид хазуулах, хатгуулах, гишгүүлэх, өшиглүүлэх, мөргүүлэх, мориноос унах, чирэгдэх.
Гуравдагч этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, зөрчил, бусад санаатай үйлдлийн улмаас хохирох, мөн гуравдагч этгээдийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас гэмтэж бэртэх.
Даатгуулагч нь гэр, ажлын байр, зуслан, сургууль, дотуур байрандаа байхдаа, гудамж талбайд явахдаа болон аялах явцдаа орон байр, объектын гал түймэрт түлэгдэх, угаартах, цахилгаан эрчим хүчний хэлбэлзлээс үүдэн тогшид цохиулах, хорт хий, утаанд хордох, хурц ир, ирмэгтэй биетэд зүсэгдэх, өндрөөс унах, хөлдөх, осгох, халтирах, бүдэрч унах, өндрөөс унасан биетэд цохигдох зэрэг.
Мэргэжлийн болон улс, олон улсын шинж чанартай спортын тэмцээнээс бусад тэмцээн уралдаанд оролцох, хичээллэх явцад хохирол учрах.
Амар Даатгал ХХК нь даатгалын салбарт 23 жил үйл ажиллагаа явуулж буй итгэл даахуйц, туршлагатай компани юм. Мэргэжлийн, туршлагатай баг хамт олныхоо ачаар бид үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээсэн. Бид иргэд болон байгууллагуудад зориулсан олон төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг санал болгодог бөгөөд дижитал платформуудаар дамжуулан түргэн шуурхай, даатгуулагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын үйлчилгээг хүргэхийг зорьдог.




















