Барилга угсралт зам гүүрний ажлын компаниуд

Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгал

Барилгын ажлын талбайд гуравдагч этгээдэд учирсан хохирлын хариуцлагыг хамгаална.

Бүх бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүний танилцуулга

Байгууллагын үйл ажиллагаанаас болж гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгөд учрах гэмтэл, хохирлын хариуцлагыг санхүүгийн хамгаалалтаар даатгана.

Даатгалын хамгаалалт

Олон нийтийн өмнө хүлээх хариуцлагын эрсдэл

Даатгуулагчийн үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулж буй өмчлөл, эзэмшлийнх нь газарт өөрийнх нь болоод ажилтных нь санамсаргүй үйлдлийн улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрахыг ойлгоно.

Бүтээгдэхүүн, үйлчилгээний эрсдэл

Даатгуулагчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үзүүлсэн үйлчилгээнд санамсаргүй алдаа, доголдол үүссэний улмаас үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрахыг ойлгоно.

Бидний тухай

Амар Даатгал ХХК нь даатгалын салбарт 23 жил үйл ажиллагаа явуулж буй итгэл даахуйц, туршлагатай компани юм. Мэргэжлийн, туршлагатай баг хамт олныхоо ачаар бид үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээсэн. Бид иргэд болон байгууллагуудад зориулсан олон төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг санал болгодог бөгөөд дижитал платформуудаар дамжуулан түргэн шуурхай, даатгуулагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын үйлчилгээг хүргэхийг зорьдог.