Барилга угсралт зам гүүрний ажлын компаниуд

Барилга угсралтын даатгал

Барилга угсралтын ажлын явцад гарах гэнэтийн эрсдэлээс хамгаална.

Бүх бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүний танилцуулга

Барилга угсралтын даатгал нь барилга байгууламж барих, угсрах үеэр даатгалын гэрээнд заасан эрсдэлээс үүсэх санхүүгийн хүндрэлээс хамгаалах зорилготой.

Даатгалын хамгаалалт

Хөрөнгийн даатгалын эрсдэлд дараах эрсдэл хамаарна. Үүнд:

Гал, дэлбэрэлт

Гал, түймэр, шаталт, ноцолт, тэсрэлт, дэлбэрэлтийн улмаас даатгалын зүйлд учирсан хохирол.

Байгалийн эрсдэл

Бороо, цас, мөндөр, шуурга, үер, ой хээрийн түймэр, аянга цахилгаан гэх мэт байгалийн эрсдэлийн улмаас даатгалын зүйлд учирсан хохирол.

Сантехникийн эрсдэл

Сантехникийн ил, далд шугам сүлжээ, холбогдсон эд ангийн гэмтэл, хөлдөлт, техникийн доголдол болон усны хэвийн биш буюу хэт өндөр даралтаас үүдэн даатгалын зүйлд учирсан хохирол.

Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл

Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй гаргасан алдаа, үйлдлийн улмаас даатгалын зүйлд учирсан хохирол.

Хулгай, дээрмийн улмаас үүссэн хохирол

Гуравдагч этгээдийн шунахайн сэдлээр даатгалын зүйлийг хулгайлах, хүч хэрэглэж дээрмийн хэрэг үйлдэж даатгалын зүйлд учруулсан хохирол.

Цахилгааны эрсдэл

Цахилгааны өндөр хүчдэл, хэвийн биш эсхүл хэт хэлбэлзэл, цахилгаан шитийн гэмтэл, гал хамгаалагч, хуваарилагч, тусгаарлагчийн гэмтэл эсхүл доголдол, цахилгаан гүйдлийн шууд бус нөлөөллөөс үүдэлтэй бараа материалд учирсан хохирол.

Хариуцлагын даатгалын хувьд дараах эрсдэл хамаарна. Үүнд:

Гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын эрсдэл

Барилга угсралтын ажлын явцад ажлын талбайд, даатгуулагч, түүний ажилтны санамсаргүй болгоомжгүй үйлдлийн улмаас болон дээр дурдсан эрсдэлийн улмаас даатгуулагчийн энэ гэрээнд заасан зүйлд хохирол учирснаас үүдэн гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, хөрөнгөд хохирол учрах.

Бидний тухай

Амар Даатгал ХХК нь даатгалын салбарт 23 жил үйл ажиллагаа явуулж буй итгэл даахуйц, туршлагатай компани юм. Мэргэжлийн, туршлагатай баг хамт олныхоо ачаар бид үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээсэн. Бид иргэд болон байгууллагуудад зориулсан олон төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг санал болгодог бөгөөд дижитал платформуудаар дамжуулан түргэн шуурхай, даатгуулагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын үйлчилгээг хүргэхийг зорьдог.