Олон улсын тээвэрлэлтийн явцад гарах эрсдэлийг хамруулна.
Бүх бүтээгдэхүүнМонгол улсаас гадаад орон руу, гадаад орноос Монгол улс руу, эсвэл транзитаар тээвэрлэгдэж буй ачаа бараанд учрах хохирлоос хамгаалах ач холбогдолтой даатгал.
Ачаа тээврийн даатгалыг Олон улсын худалдааны нөхцөл INCOTERMS 2010 мөрдөгдөж байгаа A, B, C үндсэн нөхцөлүүдийн аль нэгийг үндэслэн даатгах бөгөөд үндсэн нөхцөлүүдээс дараах эрсдэлүүд хамаарна.
Бүх эрсдэлээс хамгаална.
А нөхцөлөөс Гуравдагч этгээдийн хорлон сүйтгэх үйлдэл хамаарахгүй.
Гал, дэлбэрэлт; хөлөг онгоц живэх, хөмрөх, эрэгт хайргадах; газрын тээврийн хэрэгсэл хөмрөх, замаас гарах; хөлөг онгоц, тээврийн хэрэгсэл гадаад объекттой мөргөлдөх, шүргэлцэх (ус хамаарахгүй); осол болсон боомт дээр ачааг буулгах; ерөнхий дундаж (General Average).
Амар Даатгал ХХК нь даатгалын салбарт 23 жил үйл ажиллагаа явуулж буй итгэл даахуйц, туршлагатай компани юм. Мэргэжлийн, туршлагатай баг хамт олныхоо ачаар бид үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээсэн. Бид иргэд болон байгууллагуудад зориулсан олон төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг санал болгодог бөгөөд дижитал платформуудаар дамжуулан түргэн шуурхай, даатгуулагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын үйлчилгээг хүргэхийг зорьдог.




















