Ачаа тээврийн салбар

Дотоод ачаа тээврийн даатгал

Улс дотоод тээвэрлэлтийн явцад гарах эрсдэлийг хамруулна.

Бүх бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүний танилцуулга

Даатгуулагчийн ачаа, барааг гэрээний үндсэн дээр Монгол Улсын нутаг дэвсгэр дотор тээвэрлэх явцад учирч болох эрсдэл, хохирлоос хамгаалдаг даатгалын үйлчилгээ юм.

Даатгалын хамгаалалт

Зам тээврийн осол

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-ийн 3.1.6-д зааснаар зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг.

Галын болон тэсрэлт дэлбэрэлтийн эрсдэл

Гал, түймэр, шаталт, ноцолт, тэсрэлт, дэлбэрэлтийн улмаас бараа материалд учирсан хохирол.

Байгалийн эрсдэл

Бороо, цас, мөндөр, шуурга, үер, ой хээрийн түймэр, аянга цахилгаан гэх мэт байгалийн эрсдэлийн улмаас бараа материалд учирсан хохирол.

Хулгай дээрмийн эрсдэл

Гуравдагч этгээдийн шунахайн сэдлээр бараа материалыг хулгайлах, хүч хэрэглэж дээрмийн хэрэг үйлдэж бараа материалд учруулсан хохирол.

Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн эрсдэл

Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй гаргасан алдаа, үйлдлийн улмаас бараа материалд учирсан хохирол.

Бидний тухай

Амар Даатгал ХХК нь даатгалын салбарт 23 жил үйл ажиллагаа явуулж буй итгэл даахуйц, туршлагатай компани юм. Мэргэжлийн, туршлагатай баг хамт олныхоо ачаар бид үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээсэн. Бид иргэд болон байгууллагуудад зориулсан олон төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг санал болгодог бөгөөд дижитал платформуудаар дамжуулан түргэн шуурхай, даатгуулагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын үйлчилгээг хүргэхийг зорьдог.