Монгол · English
Уул уурхай, аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа эрхлэгчид

Хүнд болон тусгай зориулалтын машин механизмын даатгал

Хүнд болон тусгай зориулалтын машин механизмын даатгал нь барилга, уул уурхай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл зэрэг салбарт ашиглагддаг хүнд болон тусгай зориулалттай машин, тоног төхөөрөмжийг гэнэтийн ослын улмаас эвдэрч гэмтсэн тохиолдолд үүсэх санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилготой.

Бүтээгдэхүүний танилцуулга

 

Даатгалын хамгаалалт

  Зам тээврийн хөдөлгөөний үеийн 

 Галын болон тэсрэлт дэлбэрэлтийн эрсдэл

Байгалийн эрсдэл

Тээврийн хэрэгслийн хөдөлгүүр ажиллан замын хөдөлгөөнд оролцож байх үед даатгалын тохиолдол болох болзол бүрдэн, хохирол учрахыг;

Гал - даатгуулагч болон зөвшөөрөгдсөн этгээдийн үйлдлээс хамааралгүйгээр гадны нөлөөллөөс үүдэн даатгалын зүйлийн материалын шинж чанар, хэлбэр хэмжээг өөрчлөхүйц дулааны үйлчлэл явагдах, дөл авалцахыг;

Дэлбэрэлт - даатгуулагч болон зөвшөөрөгдсөн этгээдээс хамааралгүйгээр гадны нөлөөллөөс үүдэн хий болон агаарын огцом тэлэх үйл явцыг;

Бороо, цас, мөндөр, шуурга, үер, ой хээрийн түймэр, аянга цахилгаан гэх мэт байгалийн эрсдэлийн улмаас бараа материалд учирсан хохирол;



Хулгай дээрмийн эрсдэл

Зориулалтын зогсоолд байрлуулсан үеийн  

Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн эрсдэл

Хулгай - гуравдагч этгээд шунахайн сэдлээр даатгалын зүйлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн нууц, далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг;

Дээрэм - гуравдагч этгээд даатгуулагчийн биед хүч хэрэглэж эсвэл хүч хэрэглэхээр заналхийлж даатгалын зүйлийг бүхэлд нь булаан авахыг;

Зам тээврийн хөдөлгөөнд саад учруулсан, орц гарц, замын хөдөлгөөний дүрэм, заалт зөрчсөнөөс бусад тохиолдолд хохирол учрахыг;

Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй гаргасан алдаа, үйлдлийн улмаас бараа материалд учирсан хохирол;

Яагаад Амар даатгал гэж

УЯН ХАТАН НӨХЦӨЛ — Бид эрсдэлийг мэргэжлийн өндөр түвшинд, бодитойгоор үнэлж, эрсдэлийн хэмжээ, хүчин зүйлсэд суурилсан, зөвхөн тухайн байгууллагад зориулсан даатгалын хураамж, гэрээний нөхцөлийг санал болгодог.

Бид юунд итгэдэг вэ

ИТГЭЛ — Хүмүүн бидэнд бие биенээ хайрлан халамжлах, аюул ослоос хамгаалах, амьдралын сорилтыг хамтдаа даван туулах төрөлх чанар бий. Энэ гайхамшигт чанар нь даатгалын үйлчилгээний үндэс суурь юм.

Бидний бүтээх үнэт зүйлс

ТҮНШЛЭЛ — Бид зөвхөн эрсдэл учирсан хойно нөхөн төлбөр олгох бус, даатгуулагчиддаа хамгийн үр ашигтай даатгалын хувилбарыг сонгож, зөв удирдахад нь байнга дэмжлэг үзүүлэх хамтрагч, зөвлөгч нь байна.

Бид юу хийдэг вэ?
Компанийн танилцуулга
Амар Даатгал ХХК нь даатгалын салбарт 22 жил үйл ажиллагаа явуулж буй итгэл даахуйц, туршлагатай компани юм. Мэргэжлийн, туршлагатай баг хамт олныхоо ачаар бид үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээсэн. Бид иргэд болон байгууллагуудад зориулсан олон төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг санал болгодог бөгөөд дижитал платформуудаар дамжуулан түргэн шуурхай, даатгуулагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын үйлчилгээг хүргэхийг зорьдог.