Монгол · English
Ачаа тээврийн салбар

Тээврийн хэрэгслийн даатгал

Энэхүү даатгал нь таны тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр эсвэл сэлбэх, засах, солих зэргээр нөхөн төлбөр олгодог ач холбогдолтой. Жолоочийн хариуцлагын даатгал таны бусдад учруулсан хохирлыг барагдуулдаг бол таны өөрийн машиныг эрсдэлээc хамгаалах гарц нь ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ юм.

Бүтээгдэхүүний танилцуулга

 

Даатгалын хамгаалалт

 

 Хөдөлгөөний үеийн эрсдэл   Галын болон тэсрэлт дэлбэрэлтийн эрсдэл Байгалийн эрсдэл
Тээврийн хэрэгслийн хөдөлгүүр ажиллан шилжилт хөдөлгөөн хийж байх үед даатгалын тохиолдол болох болзол бүрдэн, хохирол учрахыг; Гал, түймэр, шаталт, ноцолт, тэсрэлт, дэлбэрэлтийн улмаас бараа материалд учирсан хохирол; Бороо, цас, мөндөр, шуурга, үер, ой хээрийн түймэр, аянга цахилгаан гэх мэт байгалийн эрсдэлийн улмаас бараа материалд учирсан хохирол;
Зам тээврийн хөдөлгөөний үеийн   Зориулалтын зогсоолд байрлуулсан үеийн   Жолоочийн гэнэтийн осол  
Тээврийн хэрэгслийн хөдөлгүүр ажиллан замын хөдөлгөөнд оролцож байх үед даатгалын тохиолдол болох болзол бүрдэн, хохирол учрахыг; Зам тээврийн хөдөлгөөнд саад учруулсан, орц гарц, замын хөдөлгөөний дүрэм, заалт зөрчсөнөөс бусад тохиолдолд хохирол учрахыг; Даатгуулагч эсвэл зөвшөөрөгдсөн этгээд нь даатгалтай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ зам тээврийн ослын улмаас эд эрхтэн гэмтэх эрсдэлд өртөх;
Хулгай дээрмийн эрсдэл   Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн эрсдэл Шилний эрсдэл
Гуравдагч этгээдийн шунахайн сэдлээр бараа материалыг хулгайлах, хүч хэрэглэж дээрмийн хэрэг үйлдэж бараа материалд учруулсан хохирол; Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй гаргасан алдаа, үйлдлийн улмаас бараа материалд учирсан хохирол; Даатгалын зүйлийг зогсоолд байрлуулсан байх үед болон зам тээврийн хөдөлгөөнд оролцож байх үед эсхүл хөдөлгүүр асаалттай байх үед үүссэн цууралт, хагаралт зэргийг хэлнэ;

Яагаад Амар даатгал гэж

УЯН ХАТАН НӨХЦӨЛ — Бид эрсдэлийг мэргэжлийн өндөр түвшинд, бодитойгоор үнэлж, эрсдэлийн хэмжээ, хүчин зүйлсэд суурилсан, зөвхөн тухайн байгууллагад зориулсан даатгалын хураамж, гэрээний нөхцөлийг санал болгодог.

Бид юунд итгэдэг вэ

ИТГЭЛ — Хүмүүн бидэнд бие биенээ хайрлан халамжлах, аюул ослоос хамгаалах, амьдралын сорилтыг хамтдаа даван туулах төрөлх чанар бий. Энэ гайхамшигт чанар нь даатгалын үйлчилгээний үндэс суурь юм.

Бидний бүтээх үнэт зүйлс

ТҮНШЛЭЛ — Бид зөвхөн эрсдэл учирсан хойно нөхөн төлбөр олгох бус, даатгуулагчиддаа хамгийн үр ашигтай даатгалын хувилбарыг сонгож, зөв удирдахад нь байнга дэмжлэг үзүүлэх хамтрагч, зөвлөгч нь байна.

Бид юу хийдэг вэ?
Компанийн танилцуулга
Амар Даатгал ХХК нь даатгалын салбарт 22 жил үйл ажиллагаа явуулж буй итгэл даахуйц, туршлагатай компани юм. Мэргэжлийн, туршлагатай баг хамт олныхоо ачаар бид үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээсэн. Бид иргэд болон байгууллагуудад зориулсан олон төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг санал болгодог бөгөөд дижитал платформуудаар дамжуулан түргэн шуурхай, даатгуулагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын үйлчилгээг хүргэхийг зорьдог.