Монгол · English

Тайлан мэдээ

Санхүүгийн үзүүлэлт, төлбөрийн чадварын түвшин болон цаг үеийн мэдээ мэдээллийг тодорхой хугацаанд нэгтгэн, дүгнэж, тайлан мэдээ бэлдэж нийтлэнэ

Санхүүгийн үзүүлэлт

Мэдээ

Нөхөн төлбөрийн мэдээ
2026-05-15
Сүүлийн 3 жилийн нөхөн төлбөрийн мэдээллээс харахад бид жилд дунджаар 5,001 даатгалын тохиолдлыг шийдвэрлэж, дунджаар 5,819.71 сая төгрөгийн нөхөн төлбөрийг харилцагчдадаа олгосон байна. Энэхүү үзүүлэлт нь компанийн санхүүгийн тогтвортой байдал, төлбөр гүйцэтгэх чадвар болон харилцагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж буйг илэрхийлж байна. Амар Даатгал ХХК нь цаашид ч харилцагчдынхаа эрх ашгийг хамгаалах, нөхөн төлбөрийг шуурхай шийдвэрлэх зарчмаа баримтлан үйл ажиллагаагаа явуулсаар байх болно.  
ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН ТОМИЛОГДЛОО
2026-05-04
    Даатгал, санхүүгийн салбарт 38 жилийн туршлагатай Ашок Кумар Шарма нь Сингапур улсын иргэн бөгөөд бодит үр дүн, тогтвортой хөгжлийг эрхэмлэдэг удирдагч юм. Тэрээр мэргэжлийн даатгалын гэрчилгээтэй, олон улсын даатгалын байгууллагуудтай хамтран ажиллах эрхтэй бөгөөд 2004 оноос “Mutual Insurance Agencies” ХХК-ийг удирдан, байгууллагын өсөлт, итгэлцлийг тасралтгүй бэхжүүлж ирсэн. Түүний ажлын зарчим:• Итгэлцэл дээр суурилсан харилцаа• Хариуцлагатай, ёс зүйтэй манлайлал• Урт хугацааны тогтвортой үр дүн Тэрээр компанийн засаглалын ил тод байдал, стратегийн шийдвэр гаргалт, эрсдэлийн удирдлагыг бэхжүүлэх, мөн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад чиглэн ажиллах юм.      
ORSA — САНХҮҮГИЙН БАТАЛГААТ ХАМГААЛАЛТ
2025-12-12
  Амар Даатгал ХХК олон улсын ORSA системийг хэрэгжүүлэн санхүүгийн тогтвортой байдлаа баталгаажуулж, харилцагчийн нөхөн төлбөрийн найдвартай байдлыг хангаж байна. Бид ORSA буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрсдэлийн удирдлага, төлбөрийн чадварын үнэлгээний системийг хэрэгжүүлж, компанийн санхүүгийн тогтвортой байдал, нөхөн төлбөрийн баталгааг тасралтгүй сайжруулж байна. Бид хууль, эрх зүйн нийцлийн хүрээнд эрсдэлийн удирдлагын ORSA (Own Risk and Solvency Assessment) хөтөлбөр буюу өөрийн эрсдэл болон төлбөрийн чадвараа үнэлэх аргачлалыг 2019 оноос нэвтрүүлж эхлээд байна. Энэхүү хөтөлбөр нь бид өөрийн дотоод болон гадаад хүчин зүйл тус бүрээр эрсдэлүүдийг таних, хэмжих, хянах, удирдах цогц аргачлал бөгөөд тухайн даатгалын компанийг бүтнээр нь тольдон харах томруулдаг шил гэж ойлгож болно. ORSA-г хэрэгжүүлснээр Бизнесийн үйл ажиллагаанд учирч болох эрсдэлийн онцлог, цар хүрээ, харилцан хамааралтай шинж чанарыг тодорхойлох хамгийн тохиромжтой аргачлал учраас эрсдэлийн удирдлагын үйл явцыг ил тод болгох, эрсдэлээ хянах болон бууруулахад илүү хялбар болсон. Олон улсын туршлагаар даатгалын компаниуд эрсдэлээ хэрхэн удирдаж байгаагаа даатгуулагчид ил тод тайлагнахыг шаарддаг бөгөөд энэхүү жишгээр Амар Даатгал нь ORSA хөтөлбөрийг нэвтрүүлснээр харилцагч, даатгуулагчдынхаа эрсдэлийг хэрхэн хүлээн авч, удирдаж буйгаа нээлттэй мэдээлжээ. Амар Даатгал компани нь Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 558-р тогтоолын дагуу Өөрийн эрсдэл болон төлбөрийн чадвараа үнэлгээний тайлан боловсруулж жил бүр Санхүүгийн Зохицуулах хороо болон харилцагч байгууллага, иргэд, хувьцаа эзэмшигчдэдээ маш ойлгомжтойгоор өөрийн эрсдэлийн үнэлгээгээ тайлагнан ажиллаж байна.       эх сурвалж: https://www.solvencyiisolutions.com/orsa/
Бид юу хийдэг вэ?
Компанийн танилцуулга
Амар Даатгал ХХК нь даатгалын салбарт 22 жил үйл ажиллагаа явуулж буй итгэл даахуйц, туршлагатай компани юм. Мэргэжлийн, туршлагатай баг хамт олныхоо ачаар бид үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээсэн. Бид иргэд болон байгууллагуудад зориулсан олон төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг санал болгодог бөгөөд дижитал платформуудаар дамжуулан түргэн шуурхай, даатгуулагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын үйлчилгээг хүргэхийг зорьдог.