Сүүлийн 3 жилийн нөхөн төлбөрийн мэдээллээс харахад бид жилд дунджаар 5,001 даатгалын тохиолдлыг шийдвэрлэж, дунджаар 5,819.71 сая төгрөгийн нөхөн төлбөрийг харилцагчдадаа олгосон байна. Энэхүү үзүүлэлт нь компанийн санхүүгийн тогтвортой байдал, төлбөр гүйцэтгэх чадвар болон харилцагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж буйг илэрхийлж байна. Амар Даатгал ХХК нь цаашид ч харилцагчдынхаа эрх ашгийг хамгаалах, нөхөн төлбөрийг шуурхай шийдвэрлэх зарчмаа баримтлан үйл ажиллагаагаа явуулсаар байх болно. |





