Монгол · English
Худалдаа үйлчилгээний салбар

Ажил олгогчийн хариуцлагын даатгал

Байгууллагын ажилтан ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа мэргэжлийн онцлогоос шалтгаалан эрсдэлд өртсөн тохиолдолд нөхөн төлбөрийг ажил олгогчийн өмнөөс ажилтанд олгоно.

Бүтээгдэхүүний танилцуулга

 

Даатгалын хамгаалалт

 

Хэрэв даатгуулагчийн ажилтан хөдөлмөрийн чадвар алдсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 125-р зүйлийг үндэслэн нөхөн төлнө. 

 

Үйлдвэрлэлийн осол

Мэргэжлээс шалтгаалах өвчин

Хурц хордлого

Ажил үүргээ гүйцэтгэж байх үед буюу ажилтай шууд холбоотойгоор ажилтан гэмтэл авах, нас барах зэрэг ослын тохиолдол.

Гал, түймэр, шаталт, ноцолт, тэсрэлт, дэлбэрэлтийн улмаас бараа материалд учирсан хохирол.

Хорт бодис, хий, уур, тоосонцор, эсвэл химийн бодист богино хугацаанд хордсоноор эрүүл мэндэд нь ноцтой хохирол учрах, улмаар хөдөлмөрийн чадвараа алдах буюу нас барах тохиолдол.

Яагаад Амар даатгал гэж

УЯН ХАТАН НӨХЦӨЛ — Бид эрсдэлийг мэргэжлийн өндөр түвшинд, бодитойгоор үнэлж, эрсдэлийн хэмжээ, хүчин зүйлсэд суурилсан, зөвхөн тухайн байгууллагад зориулсан даатгалын хураамж, гэрээний нөхцөлийг санал болгодог.

Бид юунд итгэдэг вэ

ИТГЭЛ — Хүмүүн бидэнд бие биенээ хайрлан халамжлах, аюул ослоос хамгаалах, амьдралын сорилтыг хамтдаа даван туулах төрөлх чанар бий. Энэ гайхамшигт чанар нь даатгалын үйлчилгээний үндэс суурь юм.

Бидний бүтээх үнэт зүйлс

ТҮНШЛЭЛ — Бид зөвхөн эрсдэл учирсан хойно нөхөн төлбөр олгох бус, даатгуулагчиддаа хамгийн үр ашигтай даатгалын хувилбарыг сонгож, зөв удирдахад нь байнга дэмжлэг үзүүлэх хамтрагч, зөвлөгч нь байна.

Бид юу хийдэг вэ?
Компанийн танилцуулга
Амар Даатгал ХХК нь даатгалын салбарт 22 жил үйл ажиллагаа явуулж буй итгэл даахуйц, туршлагатай компани юм. Мэргэжлийн, туршлагатай баг хамт олныхоо ачаар бид үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээсэн. Бид иргэд болон байгууллагуудад зориулсан олон төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг санал болгодог бөгөөд дижитал платформуудаар дамжуулан түргэн шуурхай, даатгуулагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын үйлчилгээг хүргэхийг зорьдог.