Монгол · English
Барилга угсралт зам гүүрний ажлын компаниуд

Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгал

Байгууллагын үйл ажиллагаанаас болж гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгөд учрах гэмтэл, хохирлын хариуцлагыг санхүүгийн хамгаалалтаар даатгана.

Бүтээгдэхүүний танилцуулга

 

Даатгалын хамгаалалт

 

 

 

 

Олон нийтийн өмнө хүлээх хариуцлагын эрсдэл

Бүтээгдэхүүн, үйлчилгээний эрсдэл 

 
Даатгуулагчийн үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулж буй өмчлөл, эзэмшлийнх нь газарт өөрийнх нь болоод ажилтных нь санамсаргүй үйлдлийн улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрахыг ойлгоно.  Даатгуулагчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үзүүлсэн үйлчилгээнд санамсаргүй алдаа, доголдол үүссэний улмаас үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрахыг ойлгоно.  
     

Яагаад Амар даатгал гэж

УЯН ХАТАН НӨХЦӨЛ — Бид эрсдэлийг мэргэжлийн өндөр түвшинд, бодитойгоор үнэлж, эрсдэлийн хэмжээ, хүчин зүйлсэд суурилсан, зөвхөн тухайн байгууллагад зориулсан даатгалын хураамж, гэрээний нөхцөлийг санал болгодог.

Бид юунд итгэдэг вэ

ИТГЭЛ — Хүмүүн бидэнд бие биенээ хайрлан халамжлах, аюул ослоос хамгаалах, амьдралын сорилтыг хамтдаа даван туулах төрөлх чанар бий. Энэ гайхамшигт чанар нь даатгалын үйлчилгээний үндэс суурь юм.

Бидний бүтээх үнэт зүйлс

ТҮНШЛЭЛ — Бид зөвхөн эрсдэл учирсан хойно нөхөн төлбөр олгох бус, даатгуулагчиддаа хамгийн үр ашигтай даатгалын хувилбарыг сонгож, зөв удирдахад нь байнга дэмжлэг үзүүлэх хамтрагч, зөвлөгч нь байна.

Бид юу хийдэг вэ?
Компанийн танилцуулга
Амар Даатгал ХХК нь даатгалын салбарт 22 жил үйл ажиллагаа явуулж буй итгэл даахуйц, туршлагатай компани юм. Мэргэжлийн, туршлагатай баг хамт олныхоо ачаар бид үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээсэн. Бид иргэд болон байгууллагуудад зориулсан олон төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг санал болгодог бөгөөд дижитал платформуудаар дамжуулан түргэн шуурхай, даатгуулагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын үйлчилгээг хүргэхийг зорьдог.