Монгол · English
Ачаа тээврийн салбар

Дотоод ачаа тээврийн даатгал

Даатгуулагчийн ачаа, барааг гэрээний үндсэн дээр Монгол Улсын нутаг дэвсгэр дотор тээвэрлэх явцад учирч болох эрсдэл, хохирлоос хамгаалдаг даатгалын үйлчилгээ юм.

Бүтээгдэхүүний танилцуулга

 

Даатгалын хамгаалалт

 

 

Зам тээврийн осол 

Галын болон тэсрэлт дэлбэрэлтийн эрсдэл

Байгалийн эрсдэл

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-ийн 3.1.6-д зааснаар зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас,nэрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болонnзам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг;

Гал, түймэр, шаталт, ноцолт, тэсрэлт, дэлбэрэлтийн улмаас бараа материалд учирсан хохирол

Бороо, цас, мөндөр, шуурга, үер, ой хээрийн түймэр, аянга цахилгаан гэх мэт байгалийн эрсдэлийн улмаас бараа материалд учирсан хохирол

 

 

 

Хулгай дээрмийн эрсдэл

Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн эрсдэл

 

Гуравдагч этгээдийн шунахайн сэдлээр бараа материалыг хулгайлах, хүч хэрэглэж дээрмийн хэрэг үйлдэж бараа материалд учруулсан хохирол. 

Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй гаргасан алдаа, үйлдлийн улмаас бараа материалд учирсан хохирол.

 

Яагаад Амар даатгал гэж

УЯН ХАТАН НӨХЦӨЛ — Бид эрсдэлийг мэргэжлийн өндөр түвшинд, бодитойгоор үнэлж, эрсдэлийн хэмжээ, хүчин зүйлсэд суурилсан, зөвхөн тухайн байгууллагад зориулсан даатгалын хураамж, гэрээний нөхцөлийг санал болгодог.

Бид юунд итгэдэг вэ

ИТГЭЛ — Хүмүүн бидэнд бие биенээ хайрлан халамжлах, аюул ослоос хамгаалах, амьдралын сорилтыг хамтдаа даван туулах төрөлх чанар бий. Энэ гайхамшигт чанар нь даатгалын үйлчилгээний үндэс суурь юм.

Бидний бүтээх үнэт зүйлс

ТҮНШЛЭЛ — Бид зөвхөн эрсдэл учирсан хойно нөхөн төлбөр олгох бус, даатгуулагчиддаа хамгийн үр ашигтай даатгалын хувилбарыг сонгож, зөв удирдахад нь байнга дэмжлэг үзүүлэх хамтрагч, зөвлөгч нь байна.

Бид юу хийдэг вэ?
Компанийн танилцуулга
Амар Даатгал ХХК нь даатгалын салбарт 22 жил үйл ажиллагаа явуулж буй итгэл даахуйц, туршлагатай компани юм. Мэргэжлийн, туршлагатай баг хамт олныхоо ачаар бид үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээсэн. Бид иргэд болон байгууллагуудад зориулсан олон төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг санал болгодог бөгөөд дижитал платформуудаар дамжуулан түргэн шуурхай, даатгуулагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын үйлчилгээг хүргэхийг зорьдог.