Монгол · English
Газрын тос, шатах тослох материал түгээгч борлуулагчдад

Ажиллагсдын эрүүл мэндийн даатгал

AMARCARE дотоодын Эрүүл мэндийн даатгал нь байгууллагын ажилтнуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын бүтээгдэхүүнийг санал болгоно.

Бүтээгдэхүүний танилцуулга

 

Даатгалын хамгаалалт

Хэвтэн эмчлүүлэх

Даатгуулагч аливаа өвчин болон гэнэтийн ослын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тохиолдол

Түргэн тусламжийн үйлчилгээ

Газраар яаралтай эмнэлгийн тусламжийн машины үйлчилгээ авах

Архаг хууч өвчний эмчилгээ

Архаг хууч өвчний хурц сэдрэлийг намжаах зорилготой хэвтэн, өдрөөр болон амбулаториор хийгдэх эмчилгээтэй холбоотой эмчийн үзлэг, зөвлөгөө, оношилгоо шинжилгээ, жороор олгогдох эм тарианы зардал 

Амбулаторийн тусламж эмчилгээ

Амбулаторийн тусламж эмчилгээг үйлчилгээ авч эмчлүүлэх тохиолдол

Жирэмслэлт болон Төрөлттэй холбоотой эмчилгээ үйлчилгээ 

Хэвийн болон Хүндрэлтэй жирэмслэлттэй холбоотой төрөхийн өмнөх хяналт, төрөх зардал, нярай болон эхийн эмнэлгээс гарах хүртэл эмчилгээ сувилгааны зардал

Хавдартай холбоотой эмчилгээ үйлчилгээ 

Даатгуулагч хорт хавдрын улмаас хэвтэн эмчлүүлэх, амбулаториор эмчлүүлэх болон өдрийн эмчилгээний дагуух эмчийн зөвлөгөө, оношилгоо шинжилгээ, эм тариа болон туслах хэрэгсэл, химийн болон туяа эмчилгээ, чөмөг шилжүүлэн суулгах /ясны болон цусны/, хавдрыг хянах эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээ үйлчилгээний зардал

Яагаад Амар даатгал гэж

УЯН ХАТАН НӨХЦӨЛ — Бид эрсдэлийг мэргэжлийн өндөр түвшинд, бодитойгоор үнэлж, эрсдэлийн хэмжээ, хүчин зүйлсэд суурилсан, зөвхөн тухайн байгууллагад зориулсан даатгалын хураамж, гэрээний нөхцөлийг санал болгодог.

Бид юунд итгэдэг вэ

ИТГЭЛ — Хүмүүн бидэнд бие биенээ хайрлан халамжлах, аюул ослоос хамгаалах, амьдралын сорилтыг хамтдаа даван туулах төрөлх чанар бий. Энэ гайхамшигт чанар нь даатгалын үйлчилгээний үндэс суурь юм.

Бидний бүтээх үнэт зүйлс

ТҮНШЛЭЛ — Бид зөвхөн эрсдэл учирсан хойно нөхөн төлбөр олгох бус, даатгуулагчиддаа хамгийн үр ашигтай даатгалын хувилбарыг сонгож, зөв удирдахад нь байнга дэмжлэг үзүүлэх хамтрагч, зөвлөгч нь байна.

Бид юу хийдэг вэ?
Компанийн танилцуулга
Амар Даатгал ХХК нь даатгалын салбарт 22 жил үйл ажиллагаа явуулж буй итгэл даахуйц, туршлагатай компани юм. Мэргэжлийн, туршлагатай баг хамт олныхоо ачаар бид үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээсэн. Бид иргэд болон байгууллагуудад зориулсан олон төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг санал болгодог бөгөөд дижитал платформуудаар дамжуулан түргэн шуурхай, даатгуулагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын үйлчилгээг хүргэхийг зорьдог.